Тогтмол системтэй дасгал хөдөлгөөн таны сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлөх вэ?
Дасгал, хөдөлгөөнийг системтэй тогтмол хийснээр бие махбодын ачаалал даах чадвар нэмэгдэх, эрүүл мэндийн байдлыг сайжруулах төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө өгнө. Дасгал тогтмол хийснээр таны сэтгэн бодох чадвар нэмэгдэн, ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна. Дасгал тогтмол хийх үед өнчин тархины эндорфин дааврын ялгаралт ихсэн шинэ зүйл сурах, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулан, бухимдалыг арилган, сэтгэл гутралыг бууруулах ач холбогдолтой болохыг судлаачид тогтоожээ.
Нэгэн сонирхолтой судалгааны үр дүнгээс танилцуулахад дасгал хөдөлгөөн (өдөрт 1 цаг, долоо хоногт 3 удаа алхах, иогоор хичээллэх)-өөр тогтмол хичээллэдэг (I бүлэг), огт хичээллэдэггүй (II бүлэг) 65 насны эмэгтэйчүүдийн сэтгэцийн үйл ажиллагааг харьцуулахад дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг 1 бүлгийн эмэгтэйчүүдэд шөнийн нойр сайжирч, сэтгэл гутрал уур бухимдал буурсан байжээ.
Мөн бага насны хүүхдүүдэд хийсэн судалгаанд дасгал хөдөлгөөнийг тогтмол системтэй хийсэн сурагчдын IQ түвшинг нэмэгдэн, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт сайжирч байжээ.
Системтэй тогтмол дасгал хөдөлгөөн нь:
- Их тархины гадаргын чамархайн хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр ой тогтоолт сайжрах
- Сэтгэн бодох, суралцах чадвар нэмэгдэх
- Эрт хөгшрөх, тэнэгрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Өнчин тархины эндорфин (аз жаргалын даавар) дааврын ялгаралтыг ихэсгэх
- Тархины эсийн гэмтэл, тэнцвэр алдагдах өвчнөөс сэргийлэх
- Уур бухимдал, сэтгэл гутралыг бууруулах
- Мэдрэлийн эсүүд хоорондын холбоог батжуулах
Дасгал хөдөлгөөнийг тогтмол системтэй хийх нь бидний эрүүл мэнд төдийгүй сэтгэцийн үйл ажиллагаанд эерэг нөлөө өгөх нь хэдийнээ нотлогджээ. Иймээс бидэнд дасгал хөдөлгөөнөөр хичээллэхгүй хойшоо суух ямар шалтаг байх билээ?
"ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ"